БӨХЧҮҮД СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ “B” СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭГЭЭР ТОДОРХОЙЛНО

О.Шүрэнцэцэг
2019/08/13

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс тогтсон ёсоор сэргээшийн шинжилгээ авсан. Шинжилгээ хариу гарсан бөгөөд улсын цолонд хүрсэн хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн мэдээллээ. Хоёр бөхийн нэгээс нь нэг, нөгөөгөөс нь дөрвөн төрлийн сэргээшийн илэрсэн байна. УИХ-аас 2003 онд баталсан Үндэсний их баяр наадам зохион байгуулах тухай хуулиар шөвгийн 16-д үлдсэн бөхөөс заавал сэргээшийн шинжилгээ авдаг байхаар зохицуулсан байдаг. Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулах комисс тав буюу түүнээс дээш давж шөвгөрсөн бөх өвдөг шороодсоны дараа, үзүүр түрүүний бөхийн барилдаан дууссаны дараа 30 минутын дотор сэрээшийн шинжилгээнд хамруулсан байна. Энэхүү шинжилгээг Олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв, Бөхийн салбар хороо хамтран авчээ. Энэ талаар бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн "Олон улсын олимпийн хорооноос хүлээн зөвшөөрсөн 32 лаборатори байдаг. Тэдгээрийн нэг буюу БНСУ-ын лабораторид шинжилгээгээ явуулсан. Допингийн эсрэг үндэсний төвд шинжилгээний хариуг энэ сарын 5-нд ирүүлсэн байна. Нийт 16 бөхийн 14-өөс нь сэргээшийн төрлийн бодис илрээгүй. Хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн болохыг ирүүлсэн шинжилгээний хариунд дурджээ. Допингийн эсрэг үндэсний төвийн албан бичгийг бид энэ сарын 8-нд хүлээн авсан. Авсан өдөртөө багтаагаад шинжилгээний хариуг бөхчүүдэд мэдэгдсэн. Бодис илэрсэн хоёр бөхийн утас холбогдоогүй. Тиймээс мессеж бичиж үлдээгээд, маргааш нь салбар хорооны албан бичгийг хүргүүлсэн. Тэдний нэг нь энэ сарын 9-нд, нөгөө нь өчигдөр ирж, шинжилгээний хариутайгаа танилцсан. Баяр наадам зохион байгуулах комиссын баталсан журмын дагуу сэргээшийн бодис илэрснээс хойш 10 хоногийн дотор "B" сорьцын шинжилгээ өгөх эсэхээ шийдэж, хүсэлтээ бичгээр мэдэгдэх боломжтой. Одоогоор тэр хоёр бөх хүсэлт гаргаагүй байна. Дэлхийн допингийн эсрэг олон улсын дүрмийн дагуу хувийн нууцыг хамгаалах журам гэж бий. Мөн баяр наадам зохион байгуулах комиссын журмын дагуу "В" шинжилгээний хариу гарах хүртэл тэдгээр бөхийн нэрийг зарлах боломжгүй юм. Тухайн бөх "В" шинжилгээнд орох хүсэлтээ энэ сарын 8-наас эхэлж тоолоод, 10 хоногийн дотор гаргаж өгөх, эсвэл өөрөө сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, шинжилгээнд хамрагдахаас татгалзаж болно" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 7 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 7 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 8 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 10 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 11 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 12 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 14 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 14 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 14 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр