УНААЧ ХҮҮГИЙН ЭЭЖ Г: ХҮҮГ МААНЬ ЗУРГААДУГААР САРААС ХОЙШ ГЭРТЭЭ БАЙЛГАЖ МОРЬ УНУУЛСАН


Овооны наадамд унасан морь нь түрүүлээгүй арван настай М хүүг морины эзэн зодсон талаар бид мэдээлсэн. Хүүгийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй боловч цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, хохирогч хүүгийн ар гэрийнхэнтэй холбогдож, тайлбар мэдүүлэг авчээ.

Ингээд хүүг "Хүүхдийн тусламжийн 108" төвийнхөнд хүлээлгэн өгсөн бөгөөд хүүг түр хамгаалах байранд байрлуулахаар авч явсан байна. Энэ талаар хүүгийн ээж Г-ээс тодруулахад "Хүүг маань сая аваад явсан. Эмнэлгийн шинжилгээ хийж, хуульчид туслалцаа үзүүлнэ гэсэн. Миний хүүг М гэдэг 35 орчим насны залуу өнгөрсөн зургаадугаар сард морь унуулахаар гуйж аваад явсан. Гэртээ байлгаад морио унуулдаг байсан. Хүүд маань болон бидэнд ямар нэгэн мөнгө төгрөг өгч байгаагүй. Харин хүүд маань хувцас авч өгдөг байсан. Хүү маань овооны наадам болохоос өмнө найзуудтайгаа гурав хоног хот руу явчихсан юм байна лээ. Тэгээд хэл сураггүй явлаа гэж, бас унасан морио түрүүлгэсэнгүй гэж зодсон гэсэн. М-ын найзууд наад хүүхдээ зодоод хашраачих, тэгвэл дахиад хэл сураггүй явахгүй гэсний дагуу хүүг маань зодсон байна. Хүүгийн маань гар тохой орчмоороо хугарсан. Бас нуруу, гуя нь хөхөрч шархалсан байна лээ. Бид нар томографф шинжилгээ хийлгэж чадаагүй. Өнөөдөр хүүг маань авч явсан хүмүүс бүх шинжилгээг хийлгэнэ гэж хэлсэн" гэлээ.

Уяачдаа зодуулаад, зугатаж гарсан хүү гэрийнхэнтэйгээ уулзаж, УБ луу явахаар зам дагуу зогсож байхад нь нэгэн сайхан сэтгэлт иргэн тусласнаар тэд эмнэлгийн тусламж авснаас гадна хүүхдийн хүчирхийллийн энэ хэрэг олон нийтэд ил болсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 14 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 14 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 15 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 17 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 17 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 19 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 21 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 21 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 21 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр