ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 414.6 КМ ТӨМӨР ЗАМ БАРИГДАЖ БАЙНА


Батлан хамгаалахын сайд төмөр замын ажилтай танилцав

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Дорноговь аймагт ажиллаж Зэвсэгт хүчний төмөр замын 7781, замын 7780 дугаар ангиудын ажлын явцтай танилцлаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын суурь бүтцийг угсрах, доод бүтцийг барих ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчнээс 7781 төмөр замын ангийг байгуулж, өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Мандах сумын нутаг буюу 200-280 км хүртэл батлагдсан зураг, төсвийн дагуу хийж эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар 7781 дугаар анги техник хэрэгсэл, хүн хүч бүрэн хангагдсан ажил жигдэрсэн байна. Трассаа бүрэн сэргээж 7 км замын эхний үе бүрэн дуусч 2-3 дугаар давхаргын ажил хийгдэж байна. Туслах замаа тавьж, шороон ордоо нээсэн гээд энд төмөр замын ажил ид өрнөж байна. Зэвсэгт хүчний 7781 дугаар ангийн ажлын явц сайн байгаа, технологийн хувьд ямар нэг алдаа гараагүй гэдгийг захиалагч "Монголын төмөрзам" ХК-ийн хяналтын инженерүүд хэлж байлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд төмөр замын ажлын явцтай танилцсаны дараа Сайншандад Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн автозамын ажлыг гүйцэтгэж буй 7780 дугаар ангид ирлээ. Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа юм.

2018 оноос эхэлсэн ажил өнөөдөр асфальт хучилтын ажилдаа оржээ. Өнөөдрийн байдлаар цементээр бэхжүүлэх хольж бэлтгэх, асфальтын үйлдвэр, бутлуурын үйлдвэрүүдийг байгуулан хоёр ээлжээр ажиллуулж байна.

Н.Энхболд төмөрзам, автозамын ажилтай танилцаж шийдвэрлэх шаардалгатай зарим асуудлыг газар дээр шийдэж, албан хаагчдын эрүүл мэнд нийгмийн асуудалд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн анхаарал тавин ажиллаж буйг хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 16 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 17 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 17 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 20 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 20 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 22 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 2025/06/19
Өнөөдөр болох үйл явдлын тойм 2025/06/19