ЭМГЭНЭЛ Бямбасүрэнгийн ШАРАВ (1952-2019)


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж Монголын ард түмэн, хөгжмийн урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Б.Шарав 1952 оны 11 дүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт төрсөн. 1972 онд Улаанбаатар хотын Багш бэлтгэх сургуулийн хөгжмийн багшийн анги, 1983 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Уралын хөгжмийн консерваторийн хөгжмийн зохиолчийн ангид тус тус элсэн орж, нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Б.Д.Гибалин нарын удирдлага дор хөгжмийн зохиомжийн эрдэмд суралцаж дүүргэжээ.

Тэрбээр 1972 оноос уран бүтээлээ нийтийн дуугаар эхэлсэн. Түүний гол бүтээлүүдэд "Чингис хаан" дуурь, I, II, III симфони, "Ононд хатаагдсан илд", "Алтан ураг", "Зуурдын орон", "Сэрүүн намар" зэрэг үндэсний болон модерн балетууд, үндэсний хөгжимд зориулсан нийт 5 концерт, флейт найрал хөгжмийн, төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт, "Замбуу тивийн наран" магтуу, "Сэрсэн тал", "Тэнгэрийн орон" удиртгал, "Үлэмжийн ертөнц", "Хэрлэнгийн домог", "Зохиомж" зэрэг симфони уран сэтгэмж, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", "Мартагдсан дууль", "Илүү сартай зун", "Хүсэл" зэрэг 30 гаруй киноны хөгжим, дан хөгжмийн жижиг хэлбэрийн 70 гаруй бүтээлүүд, төгөлдөр хуурын болон мэргэжлийн дуулаачдад зориулсан ардын дууны найруулгууд, 22 романс, "Монголын тал нутаг", "Аав ээж хоёр", "Цэнхэрийн голоор нутаг минь", "Хайрхан уулын бараа", "Очоод золгоно доо", "Зүрхний хайртай эх орон" зэрэг нийтийн 300 гаруй дуу, хүүхдийн дуу, найрал дуу, радио телевизийн чимэглэл хөгжим зэрэг олон арван бүтээлүүд багтана.

Б.Шаравын бүтээлүүд ОХУ, БНХАУ,АНУ, Япон, Франц, Герман зэрэг гадаадын олон орнуудын нэр хүндтэй тайзнаа эгшиглэж, Монголын хөгжмийн урлагийг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүний алдарт бүтээл "Хэрлэнгийн домог" нь 2005 онд Стокгольм хотын Концертын их танхимд Нобелийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд тоглогдсон нь орчин цагийн Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг дэлхий дахинаа таниулсан онцгой үйл явдал болсон юм.

Б.Шарав 1985 онд "Замбуу тивийн наран" магтуугаар"Азийн хөгжмийн VII индэр" симпозиумын шилдэг бүтээлийн шагнал, 1988 онд II симфониор ЗХУ-ын Ленинград хотноо болсон Энх тайвны төлөө хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн шагнал, 1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналыг тус тус хүртжээ.

Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан түүний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж "Сэрсэн тал", "II симфони" бүтээлүүдэд нь 1992 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 2006 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон Чингис Хаан одон, 2019 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртээжээ.

Бямбасүрэнгийн Шаравын авьяас билиг, хөдөлмөрч чанар, дахин давтагдашгүй гайхамшигт бүтээлүүд, эелдэг даруу, нөхөрсөг, шударга, зарчимч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ, Д.ОЮУНХОРОЛ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ё.БААТАРБИЛЭГ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Ц.НЯМДОРЖ, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Х.НЯМБААТАР, Н.УЧРАЛ, Л.БАТСАЙХАН, Н.ГАНБЯМБА, Б.БЯМБАБАЯР

Эмгэнэлийн бичгийг хэвлэлд нийтлэх, радио, телевизээр мэдээлэхийг зөвшөөрөв.

Төрийн ёслолын

хэлтсийн дарга Х.ЖАНЦАН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 2 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 5 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 5 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19