ЦЭРЭГ ЭРСЭДСЭН ЗАСТАВЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ


Өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр Хилийн цэргийн 0184-р ангийн Дөрөвдүгээр заставт алба хааж байсан байлдагч амиа алдсан хэрэг гарсан.

Цэргийн ангийн удирдлагуудын зүгээс талийгаачийг "амиа егүүтгэсэн" хэмээн ар гэрийнхэнд нь мэдээлээд байгаа юм. Тэгвэл тус заставын дарга н.Даваадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр хүн томилжээ.

Талийгаач цэргийн ар гэрээс манай сурвалжлах баг сурвалжилга бэлтгэн үзэгчиддээ хүргэсэн. Талийгаачийн ах Г.Буянжаргал мөн л тус ангид алба хаасан бөгөөд н.Даваадорж гэж дарга "Бусдыг байнга дарамталж, юу таарснаараа цохиж зоддог байсан" хэмээн манай сурвалжлагад ярьсан байдаг. Олон хүний анхааралд орсон энэ хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Ар гэрийнх нь зүгээс талийгаачийн бие дэх олон шарх сорвийг үндэслэн "гадны нөлөөтэй амиа алдсан" хэмээн хардаж байгаа юм.

2019 он гарсаар цэргийн дөрвөн алба хаагч амиа алдаад байна. Энх цагт цэрэг эрсдэхэд заставын дарга, ангийн захирагч нар албан тушалаасаа чөлөөлөгдөөд өнгөрдөг байж болохгүй. Энэ салбарт хариуцлагыг дээшлүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлага байгаа юм. Бид энэ хэргийн талаар болоод Хил хамгаалах, Батлан хамгаалах салбарын өөрчлөлтийг шаардан сурвалжилсаар байх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 1 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 2 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 17 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 19 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 19 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 23 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 23 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2025/06/21
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2025/06/21
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2025/06/21
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20