Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай нь 2019.07.02-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын амь насыг аврах гэж байгаад зуурдаар таалал төгсчээ.
Тодруулбал, 2019 оны 07 дугаар 02-ны өдөр орон нутгийн цагаар 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн "А"-гаас "...миний эхнэр "Ж" нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би 3 настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна..." гэх дуудлага өгсний дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн "Ж" голын ус руу орж урсаж байхад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай голруу орж "Ж"-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алдсан байна.
Албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын амь насыг аврах гэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн баатарлаг үйлсийг бид мартахгүй
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна