ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРЭГ 11.9 ХУВИАР БУУРЧЭЭ


2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд гэмт хэрэг 11.9 хувиар буурчээ

Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний хагас жилд 297.361 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49.560, хоногт 1.650, цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм.

Энэ хугацаанд улсын хэмжээнд 17.666 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 11.698 буюу 66.2 хувь нь Улаанбаатар хотод, 5.921 буюу 33.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2.376 буюу 11.9 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 2.880 буюу 19.8 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, залилах, дээрэмдэх гэх мэт/ 10.629, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4.250 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 16.7хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.9 хувиар тус тус буурчээ. Дээрх 2 бүлгийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 84.3 хувийг эзэлж байна.

Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 10.7 хувь нь согтуугаар, 3.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2.5 хувь нь хүүхэд оролцож үйлдсэн бол 75.0 хувь нь ажлын өдрүүдэд, 29.4 хувь нь шөнийн цагаар, 31.5 хувь нь гэр орон сууцанд, 18.2 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 951 хүүхэд хохирсон бол 572 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 35.3 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувиар өссөн байна.

2019 оны эхний 6 сарын байдлаар 17.150 хүн гэмт хэргийн улмаас хохирсон нь 1.5 хувиар, 4.471 хүн гэмтсэн нь 2.9 хувиар тус тус буурч иргэн, хуулийн этгээдэд учирсан 25.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 70.0 хувиар өсжээ.

Цагдаагийн байгууллага согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор захиргааны чиг үүрэг бүхий албан хаагчдын хүчийг татан оролцуулах, иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Нэг хором", "Зөв тусгал" зэрэг томоохон арга хэмжээ явуулах зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон ажил, арга хэмжээ зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт, гудамж талбайд зонхилон үйлдэгддэг хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт хэргүүд буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРЛАГЫН АЛБА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 9 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 9 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 10 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 10 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 10 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 12 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 12 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 13 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 14 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 16 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 17 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21