Энэ сарын 11-ний өдөр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор тов нь гарсан долоон сартай Б.Амингэрэл охины хандивын дансанд 162 сая төгрөг цуглараад байна. Охины элэгний донороор аав нь орох боломжтой шинжилгээний хариу гарсан. Тиймээс охины аав энэ сарын 6-ны өдөр эмнэлэгт хэвтэж, эмчилгээнд орох юм байна. Уг хагалгаанд 440 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Охины хамаатнууд болон сайхан сэтгэлт олон түмэн хандив цуглуулж байгаагийн зэрэгцээ "Амингэрэлд туслах" хандивын хайрцгийг хуурамчаар нээж, хандив цуглуулсан хэд хэдэн тохиолдол гарчээ. Энэ талаар охины эмээ хэлэхдээ "Манай гэр бүлээс ганц ч удаа хандивын хайрцаг аялуулаагүй. Өчигдөр анх удаа хайрцаг аваад зах дээр гартал аль хэдийн хайрцгаар аян цуглуулсныг мэдлээ. Маш их харамсаж байна. Сайны хажуугаар саар ч их байна. Тиймээс бид хандивын хайрцаг цаашид явуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
Хандивын данс: 5447 40 9951 Номингэрэл
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна