Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өгсөн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл уг хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч, шийдвэрлэсэн байна.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэншлээ солих хүсэлтээ гаргасан бөгөөд яаж шийдэхийг "Монголын төр мэднэ" хэмээн Япон улсын хэвлэлүүдэд ярьсан байдаг. Мөн түүний ээж ч ийм байр суурийг илэрхийлж байсан юм. Ерөнхийлөгч шийдвэрт хүрч, зарлиг гаргаснаар Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг мэдэгддэг юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна