Өнгөрсөн амралтын өдрөөр манай редакцид Увс аймгийн харьяат иргэн Б.Баянмөнх хандаж, ярилцлага өгч байсан. Тодруулбал, долоон настай охиныг нь аймгийн ГБХЗХГ-аас булаан авч, хамгаалах байрандаа аваачсан гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл зургаа хоногийн турш ааваасаа хол байсан долоон настай охиныг өнөөдөр гэрт гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Эргэн сануулахад, охин ОХУ-ын иргэн бөгөөд төрсөн ээж нь бурхан болсон байна. Харин аав нь охиноо ОХУ-аас авчирч, хамтдаа таван жил амьдарсан бөгөөд саяхан ОХУ-аас нэгэн хүн ирсний дагуу ГБХЗХГ-аас охиныг эцгээс нь тусгаарлаад байсан юм.
Гэвч ОХУ-ын Консулын газраас ямар нэгэн бичиг ирээгүй, Гадаадын иргэн харьяатын газраас асуудал үүсээгүй, охин ямар нэгэн хүчирхийлэлд өртөөгүй байхад охиныг эцгээс нь тусгаарласан нь олон эргэлзээг дагуулж байгаа юм. Тэгвэл энэ хуулийн гарцуудыг асуудлаар Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд иргэн Б.Баянмөнхөд туслан, өнөөдөр охиныг гэрт нь буцаасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна