О.ДӨЛГӨӨНД ТУСЛАХ ХАНДИВЫН ДАНСАНД 505 САЯ ТӨГРӨГ ЦУГЛАЖЭЭ


Монголын сагсан бөмбөгийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн АНУ-ийн эмнэлэгт биеийн байдал хүнд эмчлүүлж байгаа. Түүний ээж, эгч хоёр нь О.Дөлгөөний АНУ-д очоод байгаа бөгөөд ээжийнх нь сэтгэл санаа хямарч хүндхэн байгааг дасгалжуулагч О.Баярцогт хэллээ. Мөн аав Очбадрах нь өчигдөр АНУ руу ниссэн байна. О.Дөлгөөний эмчилгээнд зориулах хандивын дансанд өчигдөр оройн байдлаар 505 сая төгрөг цуглаад байгаа аж. О.Дөлгөөний ар гэрийнхэн өөрсдийн зардлаар АНУ руу явсан бөгөөд хандив цуглуулж эхэлснээс хойш хандивын данснаас нэг ч төгрөг зарлагадаагүйг хэллээ.

О.Дөлгөөний хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн эмч нарын баг ирэх бямба гарагт хуралдаж, ар гэрийнхэнд нь эмчилгээний явц, цаашидын эмчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.

О.Дөлгөөн ухаангүй хэвээр байгаа бөгөөд эмчилгээг нь өчигдрөөс сольсон байна. Одоогоор дархлаа дэмжих эмчилгээ хийж эхлээд байгаа аж.

Нийгмийн сүлжээнд #Pray4Dulguun хаштагийг давалгаалуулсан бөгөөд спортын болон бусад сангууд руу хандсан ч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна гэлээ.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид өчигдөр Эрдэнэт хотод хандивын тоглолт зохион байгуулсан бөгөөд билетийн орлого гурван сая төгрөг болжээ. Мөн Эрдэнэттийн сагсан бөмбөгийн шигшээ багийнхан хагас сая төгрөг хандивласан байна.

Хүн бүхэн сагсан бөмбөгийн тамирчин О.Дөлгөөний эрүүл мэндийн төлөө санаа тавьж байгаа энэ үед ташаа мэдээлэл ч гарсаар байгаад дасгалжуулагч О.Баярцогт харамсаж байгаагаа хэллээ. Тодруулбал, "О.Дөлгөөнийг архи их уудаг байсан. Бэлгийн замаар дамжин элэгний өвчтэй болсон" зэргээр АНУ-д байх нэгэн залуу болон монголд байх нэгэн цахим хэрэглэгч үе шаттайгаар мэдээлэл тарааж байгаад харамсаж байгаагаа хэллээ. Тэрбээр "О.Дөлгөөн маань ухаангүй, өөрийгөө өмгөөлж хамгаалж чадахгүй байгаа энэ үед гүтгэж, доромжилсон мэдээлэл нийтэлж байгаа цөөн хүн байгаад харамсаж байна. Зохион байгууллалттайгаар давтамжтайгаар мэдээлэл гаргаж байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж шалгуулна" гэдгээ хэлсэн юм.

Хандивын данс 5721081225 Л.Очбадрах /аав/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 15 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 15 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 16 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 16 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 16 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 18 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 19 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 19 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 20 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 22 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 23 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21