Ийм нэгэн "зовлонтой", "өр эмтэлсэн" газраас сурвалжилга бэлдсэн юм. Энэ бол тархины саажилттай хүүхдүүдийг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулдаг, ээж нарыг нь ажлын байраар хангадаг Энэрэл хүүхэд хөгжлийн төв. Энэ төвд 13 хүүхэд асруулж байна. Тэдний олонх нь нярайн шарлалтаас үүдсэн тархины саажилт оноштой, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон харамсалтай хувь тавилантай хүүхдүүд.
Өндөр хөгжилтэй орнуудад бол нярайн шарлалт гэдэг онош байхаа больжээ. Учир нь эрт илрүүлээд, эрт эмчилчихдэг. Гэтэл манай улсад эрт илрүүлэх, эмчлэх тоног төхөөрөмжүүд өрх, сумын эмнэлгүүдэд байдаггүйгээс хугацаа алдаж, нярайн шарлалтаас үүдэлтэй саажилт болж, хүүхдүүд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж байна.
Ядуу орны ядарсан үрсийн бодит байдлаас бэлдсэн сурвалжлагыг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна