РЕКЛАМНЫ САМБАРУУДЫГ ЦЭГЦЭЛНЭ


Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017 оны аравдугаар сарын байдлаар 414 гадна зар сурталчилгааны байгууламжтай гэсэн тооллогын дүн мэдээ байдаг байна. Энэ сарын наймны өдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн дээр Хотын захирагч С.Амарсайхан рекламны самбаруудыг цэгцлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон.

Энэхүү үүрэг даалгаварын хэрэгжилтийг Хотын захирагч шалган өнөөдөр нийслэлд байрлах зөвшөөрөлгүй, хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа самбар, мэдээллийн байгууламжийг нэн даруй буулгах, өнгө үзэмжийг нь сайжруулахыг даалгав.


Энхтайваны гүүрийн хоёр талаар цуваа байрлуулсан самбарууд нь хотын өнгө үзэмж, жолоочийн хараанд сөргөөр нөлөөлж, гадна зар сурталчилгааны байгууламжийн тухай НИТХ-ын 2013 оны 3/32 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул буулгах, мөн Чингэлтэй дүүрэг 32-ын тойрогт байрлах рекламны самбар нь урагдаж, төмөр нь салхинд хийсч ойр орчинд нь ажиллаж амьдарч, зорчиж буй иргэдэд осол аюул учруулах нөхцөл байдал үүсгэж болзошгүй байгаа тул холбогдох байгууллагуудад нь нэн даруй арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана 1 минутын өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 31 минутын өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 34 минутын өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 16 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 16 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 17 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 18 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 19 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 21 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 21 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 23 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр