НАЛАЙХЫН УУРХАЙН АШИГЛАХГҮЙ АМАНД ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨГӨӨД НУУСАН БАЙЖЭЭ


Өнгөрсөн долоо хоногт Налайх дүүргийн цэргийн хэлтэст ажилладаг Э гэх иргэн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст охиноо алга болоод хэд хонож байгаа талаар өргөдөл өгсөн байна. Өргөдлийн дагуу Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн алга болсон 19 настай С-ийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингээд Налайх дүүргийн IV хороонд оршин суух 22 настай Б.Бат-Өлзийг шалгаж эхэлжээ. Тэрбээр цагдаа нарт "Би огт мэдэхгүй. Уулзахгүй болоод удаж байна гэсэн хариултыг өгчээ. Ингээд 19 настай С ор сураггүй алга болоод дөрөв хонох үед цагдаа нар хамгийн сүүлд гар утсаараа хамтран амьдарч байсан Б.Бат-Өлзийтэй ярьсан нь тогтоогджээ. Үүнээс хэргийн сэжүүр тайлагдаж Б.Бат-Өлзий хамтран амьдарч байсан эхнэрээ хоолойг нь боож хөнөөсөн гэдгээ хүлээсэн байна. Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нартай хамт эмэгтэйн цогцос байгаа газрыг өөрөө зааж өгсөн аж. Хэргийн газарт очиход олон жилийн өмнө нүүрс гаргахаар ухаж байсан нүхэнд талийгаач эмэгтэйн цогцсыг хийсэн байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 1 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 4 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 4 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19