НИНЖА НАРЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЖ МЭРГЭШҮҮЛНЭ


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар "Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай" УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн юм. 2017 оны байдлаар 18 аймаг, хотын 43 сум, дүүргийн 1929.67 га бүхий 143 талбайд бичил уурхайн дүгнэлт гарсан бөгөөд нийт 19 аймаг, нийслэлийн 2 дүүрэг, 82 суманд 580 нөхөрлөл ажиллаж, бичил уурхай эрхлэгч 6055 хүн, хувиараа ашигт малтмал олборлогч 4915 хүн байгаа талаар судалгаа гарчээ. Энэ тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байна гэлээ.

Холбогдох төрийн бус байгууллагуудын явуулсан судалгаагаар бичил уурхай эрхлэгчдийн 70.9 хувь нь эрэгтэй, бичил уурхайчдын дундаж нас 37.14 байгаа бөгөөд ам бүлийн хувьд дунджаар 4-5 хүнтэй байгаа аж. Судалгаанд хамрагдсан бичил уурхайчдын 43.1 хувь нь бүрэн бус дунд боловсролтой, 12.1 хувь нь ямар нэгэн мэргэжил эзэмшсэн байна. Тиймээс цаашид төрийн зүгээс бичил уурхай эрхлэгч иргэдэд ажил, мэргэжлийн өөр төрлийн, богино хугацааны сургалт, давтан сургалт явуулах, дадлагажуулах хугацаанд тэдгээрт түр хугацааны тэтгэлэг олгох, үр дүнг нь харгалзсан санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна гэж төсөл санаачлагч хэллээ.

Төсөл санаачлагч болоод ажлын хэсгийн гишүүдийн хэлж буйгаар 18 аймаг, 43 суманд ажиллаж буй 6000 гаруй иргэн, 500-гаад нөхөрлөл хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин тэдгээр хүмүүс, нөхөрлөлийн хажуугаар албан ёсны зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байсаар байгаа гэлээ. Монголын бичил уурхайн нэгдсэн холбоонд бүртгэлгүй, гишүүнчлэлгүй атлаа техник хэрэгсэлтэй хүмүүс хууль бусаар бичил уурхайн олборлолт явуулаад байдаг хэмээн тус холбооны Гүйцэтгэх захирал Д.Баярмаа хэллээ. Ийм хүмүүсийн зарим нь гэмт хэрэгтнүүд, бөхчүүд, боксчид байдаг гэж тэрбээр тодотгоод тиймээс цаашид албан ёсны бүртгэлтэй, зөвшөөрөлтэй хүмүүсийг үнэмлэхжүүлээд, кодлоод явах нь зүйтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан тохиолдол хамгийн олон гарсан газар нь Налайхын уурхай болохыг тодотгоод 2006-2016 онд тус газарт 300 гаруй удаа осол гарч 125 хүн амиа алдсан гэлээ. 2017 онд л гэхэд 13 хүн амиа алдсан бөгөөд ийм газраас олборлолт хийхийг хүчээр зогсоосон ч иргэдийн амьжиргаа болохоор буцаад л ажиллаад эхэлдэг аж. Тиймээс бичил уурхайн зэрэгцээ ажлын байрыг бий болгож, иргэдийг мэргэшүүлэн шилжүүлэх асуудлыг тогтоолын төсөлд тусгаад байгаа гэсэн юм.

Бичил уурхай эрхлэгчдийг өөр ажлын байр руу шилжүүлэхийн тулд мэргэшүүлэх сургалтад хамруулах асуудлыг судалж үзсэн хэмээн төсөл санаачлагч хэлж байгаа юм. Энэ арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ хэд хэдэн олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгчдийн зүгээс мэдэгдээд байгаа бөгөөд улсын төсөвт ачаалал нэмэгдэхгүй хэмээн тооцож байгаа юм байна. Олон улсын төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар 2015-2017 онд 247 га-д, бичил уурхай эрхлэгчид дундын сангаасаа санхүүжүүлэн 120 га газарт нөхөн сэргээлт хийсэн аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 46 минутын өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 1 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 1 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 2 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 4 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 4 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 21 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 21 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 2025/07/05
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 2025/07/05
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04