ХҮҮХДҮҮД ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХИЙН ТАЛААР МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ДУТМАГ БАЙНА


Монгол Улс 1990 оны тавдугаар сарын 28-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, уг конвенцид нэгдэн орсон эхний 5 орны нэг билээ. 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр болсон хоёр дахь удаагийн дүгнэлт хэлэлцүүлгээр Засгийн газарт нийт 164 зөвлөмж хүргүүлсний 23 нь хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн байна. Үүнд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд өөрөө олон улсын байгууллага, тогтолцоонд гомдол гаргах эрхтэй болсон талаар хүүхдүүдэд сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлийн тухай олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд бүр сурч боловсрох эрхээ тэгш эдлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэх, боловсролын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох асуудлыг тусгайлан иж бүрэн оруулж, ач холбогдол өгөх, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, түүний дотор нөхөн үржихүй, хүчирхийллээс ангид байх, хөдөлмөр эрхлэх, боловсрох болон шийдвэр гаргах түвшинд оролцох эрхэд онцгой ач холбогдол өгөх боломжийг судлан үзэх зэрэг асуудлаар чухал бөгөөд зайлшгүй анхаарвал зохих зөвлөмж өгсөн байна.

Нийгэм хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, цахим орчинд донтох, гэр бүлийн орчинд болон цэцэрлэг, сургууль, асран хүмүүжүүлэх газар, сургуулийн дотуур байр, ажлын байр, гудамж талбайд бие махбод, сэтгэл санааны, бэлгийн болон үл хайхрах хүчирхийлэлд өртөх тохиолдол гарсаар байна.

Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох энэхүү КАП судалгааг Улаанбаатар хотын 7 дүүрэг, 8 аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүнийг хамруулан хийсэн болно.

Судалгааны асуулга, ярилцлагад хамрагдсан хүүхдүүдийн дунд хүүхдийн эрхийн талаар тодорхой, цэгцтэй мэдлэгтэй хүүхэд цөөн, ялангуяа эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох гэсэн хүүхдийн 4 бүлэг эрхэд ямар эрх ордог талаар ойлголтгүй байв. Хүүхдүүдийн 70-80 хувь нь амьд явах, эсэн мэнд амьдрах, сурах, хоол хүнс, орон байраар хангагдах, хамгаалуулах гэсэн ерөнхий, тойм байдлаар хүүхдийн эрхийг ойлгож, нэрлэжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс "Хүүхдийн эрх гэж юу вэ?" гэж асуухад 3 хүүхэд тутмын 1 нь хамгаалуулах эрх, 5 хүүхэд тутмын 1 нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, 10 хүүхэд тутмын 1 нь сурч боловсрох, хөгжих эрхтэй холбож хариулжээ.

Судалгаанд оролцсон нийт хүүхдийн 60.5 хувь нь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар буруу ташаа ойлголттой байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил, түүнийг ялгаж таних ойлголт харьцангуй доогуур байгааг харуулж байна. Энэ нь нэг талаас хүүхэд олж авсан мэдлэгээ хэрэглээнд буулгах чадвар сул байгааг, нөгөө талаас хүүхдийн эрхийн мэдлэг олгох сургалтын агуулга, арга зүй нь хүүхэд эрхээ зөв ойлгох, эрхээ шаардах, хамгаалж сурах чадвар, дадалтай болгоход түлхүү анхаарах хэрэгтэй байгааг илтгэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 1 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 1 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 2 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 2 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 4 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 5 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 6 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 8 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 8 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 9 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 22 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр