"ЧИНГИСИЙН ОДОН"-Г ЕСӨН ЦЭНГИЙН АЛТТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН ШАГНАЛ ДАГАЛДДАГ


Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу арваннэгдүгээр сарын 19-ний Ням гарагт тохионо.

Энэ өдрийг тохиолдуулан жил бур улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг "Чингис хаан" одонгоор шагнадаг уламжлал тогтоод буй.

Энэ жилийн хувьд уг шагналыг хүртэх эрхмээр олимпын алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Найдангийн Түвшинбаярт олгохоор болсон. Тэгвэл "Чингис хаан" одон хүртсэн эрхэмд төрөөс олгодог урамшууллыг танилцуулъя.

  • Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйл олгоно.
  • "Чингис хаан" одонгоор шагнуулсан Монгол Улсын иргэн "Чингис хаан" одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд тогтмол урилгаар оролцоно.
  • "Чингис хаан" одонгоор шагнуулсан Монгол Улсын иргэнд Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч гарын бэлгээ гардуулдаг.
  • "Чингис хаан" одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж "Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 45 минутын өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 50 минутын өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 1 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 2 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 3 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 5 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 5 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 8 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 8 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 9 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 22 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 23 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр