ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НЬ О.СОДБИЛЭГ, Л.ЭНХ-АМГАЛАН НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААС ТАТГАЛЗАВ


Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа У.Хүрэлсүхийн хувьд 14 хоногийн дотор засгийн газраа бүрдүүлэх ёстой. Гэхдээ нам дотроо нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байсаар энэ асуудлыг өнөөдрийг хүрч байна. Ямартай ч Ерөнхий сайд өөрийн Засгийн газарт хэн хэнийг оруулж ажиллуулах шийдвэрээ гаргасан бололтой.

Одоо шинээр бүрэлдэх засгийн газар М.Энхболдын талаас

1. Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг

3. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

4. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

5. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан

6. Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат

нарын нэр яригдаж байсан бөгөөд Л.Энх-Амгалан, О.Содбилэг нартай У.Хүрэлсүх хамтран ажиллахгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна.

Харин У.Хүрэлсүхийн талаас

1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

2. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд

7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

9. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

нарын нэрийг оруулж ирээд байгаа юм.

Тэгвэл одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллах бүрэлдэхүүнд хэн хэн багтах тухай асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа хэлэлцэх гэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 13 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 13 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 14 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 15 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 15 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 15 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 17 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 17 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 17 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 18 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 21 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21