У.ХҮРЭЛСҮХЭД ДЭМЖЛЭГ БАЙНА УУ?


УИХ-аас У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.

УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэй, гэвч 30 гишүүн нь Ерөнхий сайдыг томилоход оролцсонгүй. Ханхай танхимаас Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд "төрлөө". Мордохын хазгай болов уу гэж хэлж ч болох мэт.

Урьд нь УИХ-аас Засгийн газрын тэргүүнийг томилоход 30 гишүүн нь эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдол гараагүй. МАН-ын түүхэнд ч урьд үзэгдээгүй үзэгдэл болов.

Хэрэв УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн ирц бүрдүүлж өгөөгүй бол У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоход бэрх байлаа.

Томилгоог хэлэлцэх үед УИХ-ын дэд дарга Я.Санжмятав "Ардчилсан намын кнопын хүчинд Ерөнхий сайд болж байгаагаа битгий мартаарай" гэсэн нь "У.Хүрэлсүхээ чамд улс төрийн дэмжлэг байна уу" гэдгийг сануулсан хэрэг болов.

Үнэндээ ч У.Хүрэлсүхэд улс төрийн дэмжлэг байна уу гэдгийг асуумаар байна.

Парламент дахь 65 суудал бол уулыг ухаж, усыг ч эргүүлэх хүч. Гэвч Ж.Эрдэнэбатын танхим унаснаас эхэлж, хоёр хуваагдсан. У.Хүрэлсүхийг 33 нь дэмжиж байгаа бол 32 нь сөрж сууна. Бүлгийн 65 гишүүнийхээ дэмжлэгийг авч чадахгүй бол Засгийн газрыг удирдахад амаргүй. Ажил нь урагшилдаггүйг биеэрээ туулсан хүн нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Өнгөрсөн парламентын үед Тавантолгой төслийг хөдөлгөх гэж их үзсэн. Харамсалтай нь, намын нөхдийнхөө дэмжлэгийг авч чадалгүй унасаар сонгуультай залгасан. Улс төрийн дэмжлэггүй хүн Засгийн газрыг тэргүүлэхийн наад захын зовлон энэ.

Нөгөө талаас Ерөнхий сайдын суудал бол ажил хийх гэж очдог албан тушаал болохоос сандал суудал хуваарилахын тулд чичрээд авдаг алба биш юм.

Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа хэрхэн бүрдүүлэхээс хэр урт настай Засгийн газар байгуулж чадах эсэх, улс төрийн дэмжлэгтэй болж чадах эсэх шалтгаална.

Туршлагатай, хүчтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх хүнийг сайдад нэр дэвшүүлж, томилуулж чадвал алдсан итгэлийг олж авч болох юм.

Эс чадвал У.Хүрэлсүх бүлэг дээрээ алдсан дэмжлэгээ нам дотроо ч алдах эрсдэл мөн хүлээж байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN Г.ХОРОЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 7 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 7 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 8 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 8 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 8 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 10 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 10 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 11 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 12 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 14 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 15 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21