ТОМИЛОГДООГҮЙ БАЙГАА ЕРӨНХИЙ САЙДАД ИЛГЭЭСЭН ИЛ ЗАХИДАЛ


ШИНЭЭР ТОМИЛОГДОХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТАНАА

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал тааламжгүй, хүлээлттэй тулгамдсан асуудал ихтэй, нийгэм бухимдалтай байгаа хүндхэн цаг үед Та Монгол Улсын 30 дах Ерөнхий сайдаар томилогдох гэж байна. Монголын ард иргэд сүүлийн 5 жил Шинэчлэлийн, Шийдлийн, Мэргэжлийн гэсэн тодотголтой гурван Засгийн газрын нүүрийг үзэж байна.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо үе үеийн Засгийн газартай нийгмийн түншлэлийн зарчмыг баримтлан иргэдээ ажилтай орлоготой байлгаж, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүүлэх нийтлэг эрх ашгийн төлөө нэгэн зорилгын дор хамтран ажиллаа.

Ойр ойрхон солигдсон засаг төрийн тогтворгүй байдал нь улс орны эдийн засаг, иргэдийн ажил амьдралыг доройтуулж, түмэн олны төрдөө итгэх итгэлийг багасган, нийгмийн бухимдлыг нэмэгдүүллээ.

Иймд Монгол Улсын 30 дах Ерөнхий сайдаар томилогдох У.Хүрэлсүх Танд МҮЭ-ийн олон мянган гишүүд, дэмжигчдээ төлөөлөн энэхүү ил захидлаар дамжуулан дараах саналыг хүргүүлж байна.

1.Нийгэмд шийдвэрлэх олон тулгамдсан асуудал Биднийг хүлээж байна. Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж багш, эмч, бусад салбарын ажилчдын нэмэгдээгүй "хорогдсон цалин", тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх. Гарц шийдлийг хамтдаа эрэлхийлж бий болгоё. "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж асуудлыг шийднэ" гэсэн Таны тэргүүлэх Засгийн газрын илэрхийлсэн байр суурийг МҮЭ-ийн холбоо дэмжиж байна. Гэхдээ улс орныхоо хөнжлийн хэмжээг нэмэгдүүлж асуудлыг шийдэх бололцоог бий болгоё.

2.Хариуцлагатай, ажлаа мэддэг, хийж чаддаг сайд дарга нар төрийн албыг бүрдүүлэх Таны санал байр суурийг тань олон нийт дэмжиж байна. Таны тэргүүлсэн Засгийн газрыг "Шинэчлэл хийсэн, Шийдэл гаргасан, Мэргэжлийн Засгийн газар" болж ажиллахыг МҮЭ-ийн холбоо, олон нийт хүсэн хүлээж байна.

3.Монгол Улсын Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гурвалсан Нийгмийн түншлэлийн харилцааг хүндэтгэж үр дүнтэй хамтран ажилладаг, түмэн олныхоо ажил амьдралыг холоос биш ойроос мэдэж ажилладаг, Тогтвортой Засгийн газар байхыг иргэд, олон нийт мөн хүсэн хүлээж байгааг Танд уламжилъя.

Дээрх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг нэн яаралтай эхлүүлж хэлэлцээрийн ширээнд сууж асуудлыг үр дүнтэй хамтран шийдвэрлэх саналыг хүргүүлж байна.

Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай.

Танд ажлын амжилт хүсч мэндчилсэн,

МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.АМГАЛАНБААТАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 минутын өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 2 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 2 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 2 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 3 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 5 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 6 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 20 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 23 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 23 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2025/06/21
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2025/06/21
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2025/06/21
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20