НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан өнөөдөр болж НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ц.Сандуй нь үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа бөгөөд дээрх хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт 44 төлөөлөгчийн 36 нь дэмжсэнээр 81.82 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна