ХӨХ ТАЙРАХ ХАГАЛГАА ХИЙЛГЭСЭН ЭМЭГТЭЙГИЙН ХҮҮХЭД АСРАН ХАМГААЛАХ ЭРХИЙГ ХАСЧЭЭ



ОХУ-ын Екатеринбург хотын иргэн Юлия Савиновскихыг хөх тайрах хагалгаа хийлгэсний дараагаар шүүхээс үрчилж авсан хоёр хүүхдээ цаашид асран хамгаалах эрхгүй гэж үзсэн байна.

Есдүгээр сарын 20-нд энэхүү шүүх хурал болсон бөгөөд шүүхээс "Хүүхэд асран хамгаалах үүрэг болон хүүхэд асран хамгаалагчийн ашиг сонирхлын зөрчлийн улмаас ийм шийдвэр гаргалаа" гэж шийдвэрт тэмдэглэжээ.

Юлия Савиновских нь эхний гэрлэлтээсээ 17 настай охинтой гэнэ. Тэр охин нь аавтайгаа хамт амьдардаг ажээ. Харин хоёр дахь гэрлэлтээсээ зургаан настай хүү, дөрвөн настай охинтой юм байна. Гурван жилийн өмнө тэрбээр эрэгтэй хүүхэд үрчилж авсан бол мөн жил хагасын өмнө дахин нэг хүү үрчлэн авсан ажээ. Үрчилж авсан хүүхдүүдийг цаашид асран хамгаалах эрхийг нь хассан юм байна.

Юлия Савиновских шүүхийн шийдвэрийг тайлбарлахдаа "Тэд намайг трансжендер болох гэж хөхөө тайрууллаа гэж бодсон шиг байна. Үнэндээ би насаараа том хөхтэй явсан. Том хөхтэй байх надад таалагддаггүй. Том хөх, том хөхөвч зүүхээс залхаж, хааяа ч гэсэн жирийн майк өмсөхийг би хүсдэг.

Хэн нэгэнд нь том хөх гоё санагддаг биз. Тэгээд түүгээрээ гайхуулдаг ч байх. Харин миний хувьд залхаж байна. Том хөхтэй байх сайхан биш. Даашинз ч өмсөх боломж олддоггүй" гэж тэр өгүүлсэн байна.

Юлия Савиновскихыг хөх тайрах хагалгаа хийлгэхийн өмнө сэтгэцийн эмч нар шалгаж "Сэтгэцийн өөрчлөлтгүй" гэж оношилжээ. Мөн хөхөө тайруулах гэсэн хүсэл нь үндэслэлтэй гэж эмч нар үзсэн юм байна.

Харин Юлия Савиновских хөхөө тайруулахын тулд трансжендерийн дүрээр хуурамч блог нээж, хагалгааны талаар судалгаа хийж байсан нь цагдаа, шүүхийн анхаарлыг татжээ.

"Үгүй ээ, би хүйсээ солиулах гээгүй. Эсвэл эр эрхтэнтэй болох гээгүй. Хөхтэй хөхгүй би эмэгтэй хүн чигээрээ л байх болно. Хүүхдүүдийнхээ эх чигээрээ л байх болно. Тэгээд ч би одоо 40 настай. Дахиад төрөх сонирхол байхгүй" гэж тэрбээр өгүүлсэн аж.


Харин түүний нөхөр Евгений эхнэрийнхээ нууц блогийн талаар огт сонирхохгүй байгаагаа хэлсэн байна. "Тэр блогийн утга агуулга миний сонирхлыг огт татахгүй. Хэрвээ тэнд хууль бус зүйл бичиж байсан бол биднийг аль хэдийнэ хүүхдээ асран хамгаалах эрхгүй гэж үзэх байсан байлгүй. Шүүхийн шийдвэр санаанд ч буухгүй байна. Аажимдаа биднийг буруугүй гэдгийг ойлгох байх гэж найдья. Тэгээд хоёр хүүхдээ бид эргүүлэн авна гэж найдаж байгаа" хэмээн нөхөр нь мэдэгджээ. Юлия Савиновских болон түүний нөхөр Евгений шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болжээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 1 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 1 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 3 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 3 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 3 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 21 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 22 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 22 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 23 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 23 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ Өчигдөр
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана Өчигдөр
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй Өчигдөр