Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар энэ жил 3,2 тэрбум төгрөгийг утааны эсрэг зарцуулах юм байна. Утаатай тэд халамжийн бодлогоор тэмцэхгүй хууль эрхзүйн хүрээнд шинэчлэлүүд хийнэ гэж онцлов. 3,2 тэрбум төгрөг зарцуулсны дараа хорт утааны хэмжээг 10 хувиар бууруулна гэж газрын дарга нь өнөөдөр ам гарч байна.
2017 оны 1-р сарын 27 нд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тусгай төлөвлөгөө баталжээ. Энэхүү төлөвлөгөөгөөр 3,2 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр 43 төрлийн ажил хийхээр үүрэг хүлээжээ. 3,2 тэрбум төгрөгийг задалбал Иргэд олон нийттэй хамтарч ажиллах болод мэргэжлийн хяналтын зардалд гээд зохион байгуулалтан 350 сая төгрөг зарцуулах бол худалдан авалтанд 2,8 тэбум төгрөгийг зарцуулсан байна. Жилд дунджааар 40 орчим мянган өрх хөдөөнөөс ирж байгаа учир Улаанбаатар хотод хөдөөнөөс ирэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байгаа юм.
Улаанбаатар хотод 400,000 орчим авто машин бий. Тэгээд хуучирсан эдэлгээ уртссан автомашинуудад хяналтаа чангатгана гэнэ. Том оврын 15 зуухыг цахилгаан байдлаар шийдсэн. Мөн 10 том оврын зууханд германы шүүлтүүр суулгасан байна. Өнөөдрийн байдлаар 720 ангийн агаарыг цэвэршүүлээд байгаа юм байна. Өмнө нь хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд эзэнгүй явж байна. Тодруулбал зуух хөтөлбөрийн хүрээнд 180,00 өрхөд зуух тараасан ч өнөөдөр 30 орчим зуух л ашиглагдаж байна гэв.
Утааг бууруулах чиглэлээр иргэд олон нийттэй хамтарч ажиллах гэнэ. Дулаанаа хэрхэн хадгалах вэ, дулаалгын материалаа хэрхэн сонгох вэ гэдгийг сурталчилсан таниулсан нэвтрүүлгийг хийхэд нийслэлийн төсвөөс мөнгө зарцуулах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна