​ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА


"Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр"-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

2021 он хүртэл хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдийн эсэн мэнд амьдрах, өсөлт хөгжлийг дэмжиж, тэдэнд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ. Мөн авьяас чадварыг нь хөгжүүлэхийн зэрэгцээ дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдалд өртөхөөс сэргийлж, хүүхдийн орлогын болон орлогын бус ядуурлыг бууруулах юм.

Хэдийгээр хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн, үр дүн гарч байгаа ч шийдвэрлэх асуудал багагүй байна. Хүүхдийн эндэгдэл, өвчлөл тогтвортой буурахгүй, улсын хэмжээнд 3-5 хүртэл насны хүүхдийн 68 хувь нь л цэцэрлэгт хамрагддаг, гэр бүл, боловсролын орчинд түлхүү гардаг хүүхдийн эсрэг хүчирхийлэл, нийт хүүхдийн 29 орчим хувь нь ядуу өрхөд амьдардаг зэргийг энэ хөтөлбөрийн хүрээнд эцэст болгохыг зорих юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 49 минутын өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 55 минутын өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 1 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 19 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 19 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 19 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 20 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 21 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 22 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 23 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 23 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 23 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 23 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ Өчигдөр
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана Өчигдөр
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр