УМАРД СОЛОНГОС ДАХИАД ЯПОНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙГ ДАВУУЛАН ПУУЖИН ХАРВАЛАА



Баасан гаригийн үүрээр Умард Солонгос пуужингийн ээлжит туршилтаа хийлээ. Нутаг дэвсгэрийг нь давуулан харвасан тул Японы төр засгаас Хоккайдо арлын иргэдээ бат бэх ханатай найдвартай газар нуугдахыг анхааруулжээ. Мөн пуужингийн харвалтын тухай мэдээг авмагцаа хойд бүс нутгийнхаа хурдан галт тэргийн хөдөлгөөнийг Японы тал түр зогсооход хүрчээ.

Гэхдээ пуужин Японы нутаг дэвсгэр болон ард иргэдэд ямар ч хор хохирол учруулалгүй харвасан цэгээсээ 3700 км-ын зайд буюу Японы хил хязгаараас 2000 км-ын зайд унасан байна. Пуужингийн нисэлтийн дээд өндөр 770 км-д хүрсэн гэнэ.

Умард Солонгосын энэ удаагийн пуужингийн туршилтыг НҮБ-аас тус улсын эсрэг авах хориг арга хэмжээг чангатгасны эсрэг үзүүлж буй үйлдэл гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 3 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 6 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 6 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 9 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 12 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20