ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 9.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ


Гал түймэртэй тэмцэх газраас гал түймрийн нөхцөл байдлын талаар статистик гаргажээ. 2017 оны эхний 8 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2696 удаа гарч, 9,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 31 хүн нас барж, 25 хүн түлэгдэж гэмтэн 822 толгой мал хорогдож, 1146 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 574 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 2,6 хувиар, учирсан хохирлын хэмжээ 36,5 хувиар тус тус өссөн байна.

Нийслэл хотод нийт 1788 удаагийн гал түймэр гарч, 4,7 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 908 удаагийн гал түймэр гарч, 4,8 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 1066 гал буюу 40,4 хувь,
  • Цахилгаангаанаас 409 гал буюу 15,5 хувь,
  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 361 гал буюу 13,7 хувь,
  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 245 гал буюу 9,3 хувь,
  • Бусад шалтгаанаас 148 гал буюу 5,6 хувь,
  • Шалтгаан тогтоогдоогүй 146 гал буюу 5,5 хувь,
  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 121 гал буюу 4,6 хувь,
  • Санаатай үйлдлээр 51 гал буюу 1,9 хувь,
  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 44 гал буюу 1,7 хувь
  • Технологийн горим зөрчснөөс 15 гал буюу 0,6 хувь,
  • Гагнуур, паялник, бамбараас 13 гал буюу 0,5 хувь
  • Архидан согтуурснаас 5 гал буюу 0,2 хувь,
  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 5 гал буюу 0,2 хувь
  • Байгалийн үзэгдлээс 4 гал буюу 0,15 хувь
  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0,08 хувь


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 13 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 13 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 14 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 14 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 14 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 16 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 16 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 17 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 18 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 21 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21