​357 ИРГЭНД 3,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОЖЭЭ


Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүх анги давхаргыг хамран өргөн хүрээнд өрнөсөн 80 дахь жил энэ онд тохиож байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 19 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ 18,0 мянга гаруй иргэнд 16.4 тэрбум гаруй төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 208 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, нийт 357 иргэнд 3,4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.

Энэ онд 80 дахь жил тохиож байгаатай холбоотойгоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссхэд хэдэн ажил төлөвлөсөн байна.

Тухайлбал энэ 8 сарын 20-ноос 30-ны өдрүүдэд 330 сум, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт ярилцлагыг зохион байгуулах юм байна.

9 сарын 06-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа гандан, хийдэд ном хурж, зул өргөн,Улс төрийн хэлмэгдүүлэлт сэдэвт үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд гаргах бол 09 сарын 07-ны өдөр "Улс төрийн хэлмэгдүүлэлт": шалтгаан, үр дагавар, сургамж олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах юм.

Мөн 2017 оны 09 сарын 10-ны өдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэн "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө, Сонгинохайрхан уулан дахь хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөх" ёслолын арга хэмжээг зохион байгуулах аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 13 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 14 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 15 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 15 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 15 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 15 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 17 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 17 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 18 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 18 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 21 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 22 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21