10 САР ХҮРТЭЛ ЗОГСООЛЫН ТҮРЭЭСЭЭС ЧӨЛӨӨЛНӨ


"Авто худалдааны цогцолбор" өчигдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм. Авто худалдааны цогцолборт 6375 авто зогсоол байдаг бөгөөд сул чөлөөтэй байгаа 5000 авто зогсоол дээр түрүүлж ирсэн нь эхлээд байршлаа сонгох зарчмаар захиалга авч байгаа аж. Зогсоол түрээслэгчдэд ирэх арван сарын 1-ийг хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй юм байна.

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг цогцолборт шилжүүлж, импортын машины бүртгэлийг зөвхөн "Авто худалдааны цогцолбор"-т бүртгэхээр шийдвэр сарсан. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон ийнхүү ярьсан юм. Тэрбээр "Нийслэлд Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн таван салбар үйл ажиллагаа явуулж, импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, мөн шилжилт хөдөлгөөн хийх гэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. "Авто худалдааны цогцолбор" үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбогдуулаад нийслэлд импортоор оруулж ирж буй автомашинуудыг 24-ний өдрөөс эхлэн тус газарт бүртгэх шийдвэр гарсан. Шинээр тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, мөн шинэ автомашин оруулж ирж зарах гэж буй иргэд тус цогцолборт очиж үйлчилгээгээ авна" гэлээ.

Авто цогцолборт машины дугаар үйлдвэрлэх үйлдвэр, банк гэх мэт шаардлагатай бүх газар байгаа бөгөөд иргэдэд нэг дороос бүх үйлчилгээг авах боломж бүрдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 12 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 12 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 14 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 14 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 14 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 16 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 16 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 17 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 17 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 21 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21