106 ХҮҮХЭД ХУРИМТЛАЛТАЙ БОЛЛОО


Энэ жил улсын хэмжээнд нийслэлээс гадна 14 аймгийн 58 суманд 192 удаагийн ой, хээрийн түймэр гарч, алба хаагчид түймрийн голомтод дээд тал нь 96 хоног ажилласан байна. Түймрийг унтраах, байгаль экологид гарсан хор хохирлыг арилгахад Онцгой байдлын албаны 3420 гаруй алба хаагч гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан юм.

"Сайн сайхныг санхүүжүүлнэ" гэсэн уриатай "Голомт" банкны хамт олон дээрх ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан Нийслэлийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Архангай, Булган, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 106 алба хаагчийн 1-3 дугаар ангийн 106 хүүхдэд тус бүр нь 100,000 төгрөг бүхий хадгаламжийн дансыг нээгээд байна.

Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн алба хаагчдын хүүхдүүдийг хамруулан хадгаламжийн дэвтрийг паркад тоглох эрхийн бичиг, гарын бэлгийн хамтаар гардуулан өгөх арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг, Бизнес хөгжлийн газрын захирал Б.Энхтуяа, Байгууллагын банкны газрын захирал Д.Бадрал нар оролцож, хүүхдүүдэд хадгаламжийн дэвтрийг нь гарын бэлгийн хамт гардуулан өгсөн юм.

Эдгээр хүүхдүүд энэхүү хадгаламжийн дансандаа сар бүр тогтмол 20,000 төгрөгийг хуримтлуулснаар 18 нас хүрэхдээ 10 сая төгрөгийн хуримтлалтай болох юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 11 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 12 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 13 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 13 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 13 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 15 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 15 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 16 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 16 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 19 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 20 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21