АГААРЫН БОХИРДЛЫГ 10 ХУВИАР БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ


Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар "Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төсөл"-ийн урьдчилсан ТЭЗҮ-г танилцууллаа.

Мөн Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулснаар нийслэлд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нийт 1225 арга хэмжээ төлөвлөж, өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна.

Айл өрхүүдийн халаалтыг 9 дүгээр сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс өгнө. 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх боломжтой болсон байна. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 11 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 11 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 12 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 13 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 13 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 15 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 15 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 15 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 16 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 18 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 19 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21