ТҮҮХИЙ НЕФЬТИЙН ТЭЭВЭРЛЭЛТ ВАЛЮТЫН УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА


Зам, тээврийн хөгжлийн яам, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс явуулж байгаа бодлого, оновчтой менежментийн үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт төмөр замаар 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээлсэн.

Тэгвэл ОХУ-аас БНХАУ-руу тээвэрлэгддэг түүхий нефтийн транзит тээвэрлэлт 12 жилийн турш тасраад байсан бол манай улсын нутгаар дахин тээвэрлэж эхэлснээс хойш дөрвөн сар хүрэхгүй хугацаанд ОХУ-аас БНХАУ руу нийтдээ 1500 вагон буюу 89,219 тонн түүхий нефьт ачсан галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрчээ.

Энэ оныг дуустал 400 мянган тонн түүхий нефтийг тээвэрлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд манай улсад орж ирэх валютын урсгалыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Түүхий нефтийн тээвэрлэлт ОХУ-ын Наушк өртөөнөөс хөдөлж, Сүхбаатар хилийн боомтоос Замын үүд өртөөгөөр дамжин БНХАУ-ын Эрээн хот руу хүргэгдэж байна. Ингэснээр нийтдээ 38 цагийн дотор тээвэрлэлт хийгдэж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 10 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 10 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 12 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 12 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 12 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 12 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 14 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 14 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 15 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 15 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 17 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 18 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21