​ШВЕД СЭТГҮҮЛЧ БҮСГҮЙН ЦОГЦОС ТОЛГОЙ, ГАР ХӨЛГҮЙ БАЙЖЭЭ



Хувь хүний зохиосон бүтээсэн дэлхийн хамгийн том шумбагч онгоцын талаар нийтлэл бичихийг зорьсон швед сэтгүүлч бүсгүй Ким Уоллын цогцсыг гурван хоногийн өмнө олсон тухай мэдээлсэн. Тэгвэл цогцос толгой, гар, хөлгүй байсан гэнэ.

БНХАУ, АНУ, Их Британийн хэд хэдэн хэвлэлтэй гэрээтэй ажилладаг сэтгүүлч бүсгүй Ким Уолл түрүүн өгүүлсэнчлэн хамгийн том шумбагч онгоцыг бүтээсэн Петер Мадсений талаар нийтлэл бичихээр очсоноосоо хойш сураггүй болсон юм. Харин Петер Мадсений Nautilus шумбагч онгоц өнгөрсөн наймдугаар сарын 11-нд Данийн нийслэл Копенгагений ойролцоо живсэн. Петер Мадсен эхэндээ "Би түүнийг Копенгагений ойролцоо буулгасан" гэж мэдүүлэг өгсөн бол дараа нь мэдүүлгээ өөрчилж "Золгүй тохиолдлоор тэр нас барсан болохоор би тэнгист оршуулсан" гэжээ.

"Цогцсоос бид ДНК-гийн шинжилгээ авахад Ким Уоллынх мөн болох нь тогтоогдсон. Мөн шумбагч онгоц дээрх цусны толбо ч түүнийх гэдэг нь тогтоогдсон. Бид урьдын адил олон нийтээс энэ хэрэг дээр туслалцаа хүссэн хэвээр. Бид Ким Уоллын биеийн бусад хэсгүүдийг олохыг зорьж байна" хэмээн Копенгагений цагдаагийн ажилтан Йенс Миллер мэдэгджээ.

Одоогоор шинжээчид үхлийн шалтгааныг тогтоогоогүй байгаа аж. Харин цагдаагийнхан Мадсений эхний хохирогч нь Уолл биш байж магадгүй гэж таамаглаж буй гэнэ. 1987 онд мөн Копенгагений ойролцоохь тэнгисээс толгой, үегүй эмэгтэй хүний цогцос олдсон ч хэрэгтэн илрээгүй юм байна.

Петер Мадсен нь зохион бүтээгч, инженер мэргэжилтэй, 2001-2008 оны хугацаанд гурван шумбагч онгоц бүтээсэн. Одоо сансрын хөөрөх төхөөрөмжийн төсөл дээр ажиллаж байгаа.

Nautilus шумбагч нь 17.76 метр урттай, 40 тонн жинтэй. Найман зорчигчийн даацтай гэнэ. 2008 онд тус шумбагчийг хувь хүний бүтээсэн хамгийн том шумбагч гэж дэлхийд зарласан юм.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 9 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 9 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 10 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 11 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 11 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 13 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 13 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 13 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 14 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 16 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 17 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21