ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ “АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОР”-Т ЯВУУЛНА

Admin
17 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Авто худалдааны цогцолбор" маргааш буюу наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаатай холбогдуулан, үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон:

- Нийслэлд авто тээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг таван салбарт явуулж, импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, мөн шилжилт хөдөлгөөн хийх гэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбогдуулаад нийслэлд импортоор оруулж ирж байгаа автомашинуудыг 24-ний өдрөөс эхлэн авто худалдааны цогцолборт бүртгэх шийдвэр гарсан.

Цаашид авто машинуудыг шууд тээвэрлэн буулгах нөхцлийг судалж байгаа бөгөөд дараа жилээс тус ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн бизнес эрхлэгчдийн дунд авто тээврийн цогцолборт машинаа хэрхэн зөөх вэ гэх асуудал тулгардаг. Энэ тал дээр замын цагдаагийн газартай хамтран импортоор орж ирсэн машин буюу улсын дугаар аваагүй тээврийн хэрэгслийн явах маршрутыг гаргасан байна. Энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд БЗД-ээс ирж буй машинууд уулын замыг сонгож явах, Баянгол дүүрэг болон бусад дүүргээр явах гэж буй жолооч нар Нарны гүүр, Яармагийн зам, Сонсголон, авто худалдааны цогцолбор гэсэн маршрутаар явна гэв.

Авто худалдааны цогцолборын орлогч дарга Ц.Гүрбадам:

-Авто худалдааны цогцолбор нь 6375 зогсоолтой. Үүнээс 1,200 нь эзэддээ оччихсон байгаа. Улаанбаатар хотод авто машин, сэлбэгийн худалдаа хийдэг есөн зах, 102 цэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрыг нэгтгэж, нэг цогцолборт төвлөрүүлэх нь олон давуу талтай. Авто цогцолборт машины дугаар үйлдвэрлэх үйлдвэр, банк гэх мэт шаардлагатай бүх газрууд бий. Тэгэхээр иргэдэд нэг дор бүх үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 12 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 12 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 13 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 13 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 14 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 16 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 16 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 16 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 17 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 19 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 20 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21