Италийн Искья аралд газар хөдлөлт болж, байшин барилга нурсан ч аврагчид 7 болон 11 настай ах дүү хоёрыг нурангин дороос 14 цагийн дараагаар гаргаж авч чаджээ. Газар хөдлөлт болох үед ах нь дүүгээ дагуулан орныхоо дор орж шургажээ. Бүтэн 14 цагийн турш нурангинд дарагдсан хоёр хүү өөрсдийгөө амьд гэдгийг мэдэгдүүлэхийн тулд шүднийхээ сойзоор ороо нүдсээр байсан гэнэ. Энэ дууг аврагчид сонсож, улмаар хүүхдүүдийг аварсан байна.
Мөн аврагчид нурангинаас 7 сартай нярайг аварч, ажлаа гайхамшигтай гүйцэтгэжээ. Нярай гэмтэж бэртээгүй уйлсаар өргүүлэн нурангинаас гарч ирэхийг харсан аврагчид алга ташиж, "Энэ бол жинхэнэ гайхамшиг" гэж уулга алдаж байж.
Искья аралд 4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас одоогоор хоёр хүн амь үрэгдэж, 40 хүн гэмтэн бэртсэн гэсэн албан ёсны мэдээлэл бий.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна