​ОРХОН АЙМАГ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ ГУРАВ ДАХИН БУУРУУЛЖ ЧАДЖЭЭ

Admin
Өчигдөр

Орхон аймгийн Засаг даргын нэгдсэн шуурхай хуралдааны үеэр Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин нярайн эндэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин буурсан талаар мэдээллээ. Тодруулбал, 2016 оны наймдугаар сарын байдлаар 18 нярай эндсэн бол энэ оны мөн үед 6 нярай энджээ.

Нярайн эндэгдлийг бууруулахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол орон нутгийн зүгээс дутуу нярайд яаралтай тусламжийн үед хийдэг вакциныг шийдсэнтэй холбоотой аж. Учир нь дутуу нярайд 15-20 минутын дотор куросуриф, кофениа цитрат тариа хийх ёстой байдаг ажээ. Иймд 2017 оны орон нутгийн төсвөөс 35 сая төгрөг баталж сурфактант эмчилгээний куросуриф 20 ширхэг, кофениа цитрат 100 ширхэг вакцин авсан байна. Мөн Нярайн тасагт 24 цагаар ээлжээр ажиллах сувилагчийн цалинг орон нутаг шийдсэнээр дутуу нярайд яаралтай тусламж үзүүлэх мэргэжлийн баг, сувилагч ажиллах болсон байна.

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Нярайн тасаг ажилладаг нь бусад аймгаас давуу талтай юм. Өөрөөр хэлбэл, бусад аймагт Нярайн тасаг байдаггүй гэнэ. Энэ нь Орхон аймгийн удирдлагууд эрүүл мэндийн салбартаа тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдэж, хөрөнгө төсөвлөж, үр ашигтай ажиллаж байгаагийн илрэл юм. Дашрамд дурдахад, Орхон аймагт "Элэгний вирусгүй Эрдэнэт" аян 2016 оны 9 сараас эхэлж хэрэгжиж байна. Үүний хүрээнд орон нутгаас элэгний вирус илрүүлэх үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа талаар Орхон аймаг цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 7 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 7 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 8 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 8 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 8 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 10 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 11 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 11 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 12 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 14 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 15 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21