​ГУРВАН СУРГУУЛЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД СУРАЛЦАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Admin
Өчигдөр

Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн "Шавь" цогцолбор сургууль гэсэн ерөнхий боловсролын 3 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгон, тохижилтын ажил хийж байна. Нийслэлийн төсвөөс 3 сургууль тус бүр 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийгдэж, 9 дүгээр сарын 1-ний өмнө бэлэн болохоор төлөвлөж байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлэхдээ "Одоо тохижуулж байгаа 3 сургуулийг эс тооцвол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлсэн ердийн сургууль байхгүй. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар тусгаж, энэ оны нийслэлийн төсөвт 300 сая төгрөг тусгасан. 16 дугаар сургуулийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй 17 хүүхэд бий. Үүнээс гадна энэ хавийн сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ сургуульд суралцах боломжтой болж байна." гэсэн юм.

16 дугаар сургуулийн үүдний довжоог сунгаж, налуу болгон, тэргэнцэртэй хүүхэд орох боломж бий болсон байна. Мөн хаалгыг томосгож, ариун цэврийн өрөөнүүдийг тэргэнцэртэй хүүхэд ашиглаж болохоор тохижуулж, сургуульд хүүхэд хөгжлийн өрөөг шинээр бий болгосон зэрэг тохижилтыг хийжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 7 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 7 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 8 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 9 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 9 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 9 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 11 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 11 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 11 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 12 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 14 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 15 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21