Өнөөдөр улаанбаатарт өдөртөө 13 хэмийн дулаан бороо орон. Харин шөнөдөө 10 градусын дулаан бага зэргийн бороо орно.
Харин бүс нутгуудын хувьд:
Баруун аймгуудын нутгаар: нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 21-22-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 21-24-нд алтай, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус, алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. 22-24-нд хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12м/с, зарим үед борооны өмнө түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-24-нд бүх нутгаар сэрүүсч хангай, хөвсгөл, хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн градус өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 14-19 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: нутгийн баруун хэсгээ бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 7-12м/с, 22-24,27-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 23-25нд сэрүүн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 22-27 градус дулаан байна .
Говийн аймгуудын нутгаар: нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 21-23-нд салхи зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хагаст, 23-25-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна