ТАВАН ЯАМАНД ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХАД ШААРДАГДАХ ХӨРӨНГИЙГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТУСГАНА


Албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг нээх, өргөтгөн салбар бүлэг байгуулахыг Засгийн газар дэмжинэ

Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн өнөөдрийн байдал, авах арга хэмжээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Үүнтэй холбоотойгоор хуралдаанаас дараах үүрэг даалгаврыг өглөө.

· Цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан барилга, танхимтай, орчин, хүний нөөц бүрдүүлэлтийг хангасан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ эрхлэх боломжтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг судалж, сургалт эрхлэх зөвшөөрлийг шуурхай олгох,

· Яам, үйлдвэр, албан газар, аймаг орон нутагт тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг нээх, өргөтгөн салбар бүлэг байгуулах чиглэлээр өмчийн хэлбэр үл харгалзан иргэн, хуулийн этгээдийн санаачилгыг хууль, тогтоомжийн хүрээнд бүхий л талаар дэмжих,

· Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг эцэг, эх, асран хамгаалагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулах, харьяалах нутаг, дэвсгэрийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн барилга, засварын ажил, хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлэхэд шаардлагатай зардлыг улсын төсвийн төсөлд тусгуулах, гадаадын зээл, тусламжид хамруулах арга хэмжээ авахыг БСШУС-ын сайдад даалгалаа. Мөн иргэн, хуулийн этгээдээс цэцэрлэгийн зориулалттай баригдсан барилгыг хууль, тогтоомжийн хүрээнд худалдан авах судалгаа хийж, холбогдох мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Байгууллагын дэргэд цэцэрлэг, цэцэрлэгийн салбар бүлэг байгуулах ажлыг өргөжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дулааны III ба IV станц, Гэрлэх ёслолын ордон зэрэг байгууллага өөрийн байрандаа цэцэрлэг байгуулахаар засвар, тохижилтын ажил хийж байна. Эдгээрт нийт 225 хүүхэд хамрагдах боломжтой юм. Цэцэрлэг байгуулах асуудлаар яамдаас санал авахад таван яам цэцэрлэг байгуулах боломжтой гэсэн бөгөөд шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 11 минутын өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 20 минутын өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 25 минутын өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 27 минутын өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 2 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 2 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 3 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 3 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 5 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 6 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 21 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 23 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 23 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2025/06/21
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2025/06/21