НҮБ -ААС 60 САЯ ТӨГРӨГИЙН ХАДЛАНГИЙН ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ӨГӨВ


ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвд НҮБ-ын ХХААБ-аас 60 сая төгрөгийн хадлангийн техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. "Ган, зуд хавсарсан хүндрэлд яаралтай тусламж үзүүлэх, даван туулах чадавхийг бэхжүүлэх" техник, хамтын ажиллагааны ТСР/МОН/3602 төслийн дэмжлэгтэйгээр нийлүүлэгдэж буй техник, тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн Үйлдвэр технологийн албаны дарга Я.Оюунбилэг, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Куэрэши болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн Үйлдвэр технологийн албаны дарга Я.Оюунбилэг "Бид энэ төхөөрөмжүүдээ аж ахуй нэгжүүдэд хүргүүлж хадлангаа бэлтгэнэ. ХХХААХҮЯ 2008 оноос эхлэн НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. Цаашид ч олон ажлыг хамтдаа хийнэ гэж итгэж байна. Монголын мал аж ахуй, газар тариалангийн салбарт хэрэгжсэн олон төсөл хөтөлбөрийн үр шимийг малчид, тариаланчид хүртсээр ирсэн. Жишээлбэл, бидний хамгийн эхний төсөл бол "Сүүний үхрийн удам зүй, гарваль, ашиг шимийн бүртгэл, мэдээлийн сан" байлаа. Мөн энэ төслийн хүрээнд Малын удмын сангийн Үндэсний төвд үр үйлдвэрлэлийн бага оврын лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн. Үүний үр дүнд 2008 оноос хойш өнөөг хүртэл Монголд үржүүлж байгаа шилмэл малын хээлтүүлэгчээс үр үржүүлж авах ажлыг хийж байна. Энэ мэтчилэн хамтын ажиллагааны үр өгөөж өндөр байна. Монголын мал аж ахуйг хөгжүүлж, чанарыг сайжруулахад байнга дэмжлэг үзүүлж хамтарч ажилладаг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагад талархаж байгаагаа ирэлхийлье" гэв.

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Куэрэши энэ үеэр "ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвд хадлангийн тоног төхөөрөмж болох бага оврын трактор, хадлангийн агрегат чиргүүлийн хамт, өвс хаман боогч, гар хадуур, жижиг усалгааны систем зэргийг нийлүүлж байна. Энэ нь өвөлжилт хүндрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангахад зориулан өгч байгаа тусламж юм. Манай НҮБ-ын ХХААБ-аас 2,6 сая ам долларын хүмүүнлэгийн тусламжийг 10 мянга гаруй малчин өрх туслах болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулсан" гэдгийг онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 55 минутын өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 1 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 1 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 2 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 4 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 5 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 19 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 22 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 22 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2025/06/21
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2025/06/21
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2025/06/21
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20