ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА


Аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Эрэн хайх, аврах бүлгийн бүрэлдэхүүний дунд "Уснаас эрэн хайх, аврах ажиллагаа" сэдэвт сургалт, дадлагыг Тайшир сумын "Гэгээн нуур"-т амжилттай зохион явууллаа. Сургалтад Онцгой байдлын газрын нийт 20 гаруй алба хаагч хамрагдав.

Уг сургалтаар уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг хэрэглэх заавар, таван метрийн гүний шумбалт, завь жолоодох болон иргэдийг тээвэрлэх зэрэг сургалт, дадлагыг эзэмшлээ.

Говь Алтай аймгийн хувьд томоохон гол, нуурт иргэд осолдох тохиолдол их байдаг тул уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аврагчдын дунд тогтмол явуулах, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд сургалт, дадлагын зорилго оршиж байгаа юм.

Энэ жилийн хувьд тус аймагт дөрвөн иргэн санамсаргүй, болгоомж алдсаны улмаас гол усанд осолдож аврагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт 32 градус дулаан байна 28 минутын өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 14 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 17 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 17 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 20 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 23 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 23 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20