МОНГОЛЫН БӨХЧҮҮД ПАРИСЫГ ЗОРИЛОО


Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо хөдөллөө. Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн барилдаж эхэлсэн. Харин өдгөө зургаан алт, 18 мөнгө, 30 хүрэл, нийт 54 медалийг эх орондоо авчирсан. Түүх ч гэрчилнэ. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцоно. Манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу ес дэх удаагаа дэлхийн аваргад барилдах гэж байна. Тэгвэл гавьяат тамирчин Д.Отгонцэцэг долоо, Г.Мандахнаран зургаа, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар дөрөв, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар гурав, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан гэсэн зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаагаа хүч үзэх юм. Монголын бөхчүүддээ Парисын дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсэж захыг нь мушгих үлдлээ.

ДАШТ-Д ХҮЧ ҮЗЭХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр ("Хангарьд" спорт хороо)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга ("Аваргууд" академи)
65 кг: Нармандахын Лхамгармаа ("Алдар" спорт хороо)
70 кг: Ганзоригийн Мандахнаран ("Алдар" спорт хороо)
74 кг: Доржваанчигийн Гомбодорж ("Сүлд" спорт хороо)
86 кг: Оргодолын Үйтүмэн ("Алдар" спорт хороо)
97 кг: Өлзийсайханы Батзул ("Хүч" спорт хороо)
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо ("Хүч" спорт хороо)
Эмэгтэйчүүдийн 48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл ("Хангарьд" спорт хороо)
53 кг: Даваасүхийн Отгонцэцэг ("Хасу-Мегастарс" клуб)
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг ("Хилчин" спорт хороо)
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг ("Хасу-Мегастарс" клуб)
60 кг: Баатаржавын Шоовдор ("Хилчин" спорт хороо)
63 кг: Пүрэвдоржийн Орхон ("Алдар" спорт хороо)
69 кг: Очирбатын Насанбурмаа ("Алтай" констракшн)
75 кг: Ган-Очирын Уртнасан ("Хилчин" спорт хороо)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт 32 градус дулаан байна 59 минутын өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 15 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 17 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 17 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 21 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20