ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО


Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн санаачилгаар Дэлхийн зөн Монгол олон улсын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, МУБИС, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудтай хамтран "МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ" улсын анхдугаар уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр МТҮП -д амжилттай зохион байгуулсан билээ.

Уралдаанд Хараа, Сонсгол, хэл яриа, Тулгуур эрхтэн, Сэтгэц, оюун ухааны бэрхшээлтэй гэсэн 4 хэлбэрээр 12 аймаг, 6 дүүргээс мэдээлэл технологийн ур чадвартай 13-18 насны 32 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус оролцсон бөгөөд тэд дараах программууд дээр ажиллаж ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон юм.

-etool Challenge: MS-office-ийн MS-Excel
-etool Challenge: MS-office-ийн MS-power Point
-elifeMap Challenge: Хайлтын сангаас мэдээлэл хайх

Харааны бэрхшээлтэй оролцогч нь MS-Excel программ дээр ажиллан даалгавар гүйцэтгэсэн бөгөөд эх уншигч JAWS зэрэг программ ашиглан уралдаанд оролцсон юм.

Ингээд тус уралдаанд
• Улаанбаатар хотын харьяат СЗСҮТ-ийн оюутан сонсголын бэрхшээлтэй Т.Төгсжаргал
• Улаанбаатар хотын харьяат 116-р тусгай сургуулийн сурагч харааны бэрхшээлтэй А.Лхамсүрэн
• Ховд аймгийн харьяат СЗСҮТ-ийн оюутан тулгуур эрхтний бэрхшээлтэй Э.Отгон-Эрдэнэ
• Хэнтий аймгийн харьяат Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч тулгуур эрхтний бэрхшээлтэй Г.Цолмон-Од нар шалгарсан юм.

Уралдааны төрлүүдэд амжилттай оролцсон 4 оролцогч 2017 оны 09-р сарын 18-22-ны өдрүүдэд Вьетнам улсад зохион байгуулагдах "Мэдээлэл, технологийн сорилт-2017"-д оролцох эрхээр шагнагдсан бөгөөд СЗСҮТ-д бэлтгэлээ хангаж байгаа юм байна. "МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ" улсын анхдугаар уралдааныг энэ жилээс үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 12 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 14 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 14 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 18 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 21 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 21 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20