ЗААСАН ХУГАЦААНД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙГЭЭГҮЙ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТОРГОНО


Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд олборлолт явуулсан талбайгаа нөхөн сэргээхгүй байна гэсэн гомдол, мэдээлэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар цөөнгүй ирдэг.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Байгаль орчны газрынхан өнгөрсөн дөрөв, тав, зургадугаар сард 142 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж, шаардлага хүргүүлжээ. Албан шаардлагын хугацаанд буюу хоёр сарын дотор ердөө 19 аж ахуйн нэгж үүргээ биелүүлсэн аж.

Тодруулбал, Хан-Уул, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 19 аж ахуйн нэгж 45.5 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. "Заасан хугацаанд нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу арга хэмжээ авна" гэж нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Б.Болортуяа ярилаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг 2014 оноос аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж эхэлсэн. Барилгын материалын үндсэн түүхий эд болох хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржинг байгаль орчинд халгүй аргаар олборлохыг аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

Ю.Гэрэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 10 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 13 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 13 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 16 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 20 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 20 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20