​200 ОРЧИМ ХОХИРСОН АЙЛ ӨРХИЙГ "ТҮР СУУРЬШУУЛАХ СУУЦ"-НД ОРУУЛААД БАЙНА


Нийслэл Улаанбаатар хотын хувьд тулгамдсан асуудлын нэг нь яах аргагүй гэр хорооллын дахин төлөвлөлт. Өмнөх жилүүдэд гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл яригдаж, иргэдийн хашаа байшинг байраар солих ажил эхэлсэн ч хол яваагүй, иргэдийг хохироох, чирэгдүүлэх асуудал нэлээд гарсан. Нийслэлээс энэ жил иргэдийн газрыг орон сууцаар солих, Сервис центр буюу инженерийн дэд бүтцийн төвийг байгуулах ажил хийгдэж байгаа юм. Тэгвэл өмнөх жилүүдэд хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын Тамгын газрын дарга Б.Азжаргал ийнхүү ярьжээ. Тэрбээр "Төрийн ажил залгамж халаатай байдаг учраас өмнөх дахин төлөвлөлтийн ажлыг нээлттэй дахин төлөвлөлт хэлбэрээр үргэлжлүүлэн явуулж, дахин иргэдийг хохироохгүй, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхааран ажиллаж байна. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад барилга угсралтын ажлаа саадгүй хийхэд дөхөм болно. НЗДТГ болон НГХДБГ-ын зүгээс "Түр суурьшуулах сууц"-нд одоогийн байдлаар 200 орчим хохирсон айл өрхийг оруулаад байна. Төсөл хэрэгжүүлэгч компаниудад гэрээний дагуу үлдсэн айл өрхүүдийн түрээсийн төлбөрийг төлж, асуудлыг шийдвэрлүүлэх тал дээр шаардлага тавиад явж байна. Гол нь иргэдийн асуудлыг түр байдлаар биш барилга угасралтын ажлыг нь түргэвчлүүлэх иргэдийг байранд нь оруулах тал дээр анхаарч шаардаж ажиллаж байна" хэмээв.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 11 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 14 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 14 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 17 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 21 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 21 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20