​ТОРГУУЛЬ.МН САЙТАД БҮРТГЭГДСЭН ТОРГУУЛИЙН ҮНИЙН ДҮНГ УСТГАДАГ ИРГЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА


Цахим орчин хүчтэй хөгжиж, хувь хүн, албан байгууллага хоорондын харилцаа цахим орчинд явагдаж байна. Энэ нь үйл ажиллагаагаа эрчимжүүлж, шуурхайлж буй сайн талтай ч аюулгүй байдлаа хангаж чадахгүй бол эрсдэлтэй алхам юм. Эрүүгийн цагдаагийн газрын "Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг үйлдсэн 24 хүнд холбогдох 6 тэрбум төгрөгийн хохиролтой 11 хэргийг илрүүлэн эрүүгийн хариуцлагад татсан байна.

Тодруулбал, Torguuli.mn сайтад бүртгэгдсэн иргэдийн торгуулийг тухайн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх дүнгээр устгаж өгдөг Т, Э, А нарын гэмт үйлдлийг илрүүлэн шалгаж байгаа аж. Мөн Иргэн "Б" нь шунахайн сэдэлтээр, бусадтай үгсэн тохиролцож Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн www.main.xcloud.mn системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй 12 оюутны дүнг өөрчлөн тэтгэлэгт хамруулж, хүн тус бүрээс 70,000 төгрөг авсан гэмт үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Түүнчлэн иргэн "Б" нь 2017 оны 05 сараас эхлэн www.bookstore.mn сайтын серверт хууль бусаар нэвтэрч 1400 гаруй номын хуулбарыг авч олон нийтийн сүлжээнд ил задгай байршуулсан хэргийг илрүүлэн , шалгаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их, дээд сургуулиудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд гарч байгаад анхаарч өөрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Ю.Нямгэрэл


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 8 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 10 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 10 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 14 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 17 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 17 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20