ААН-ҮҮДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЛАА


Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй байгаа талаар иргэдийн гомдол ихээр ирдэг байна. Үүнтэй холбогдуулж, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу 4-7 дугаар сард хяналт шалгалтын ажлыг хийж, 2 сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлжээ.

Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ "Хяналт шалгалтад нийт 142 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан. Үүнээс албан шаардлагын хугацаанд Хан-Уул дүүргийн 13, Налайх дүүргийн 6, нийт 19 аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн ажлын тайлангаа ирүүллээ. Эдгээр аж ахуйн нэгжээс техникийн нөхөн сэргээлт хийсэн 42.72 га талбай, биологийн нөхөн сэргээлт хийсэн 2.83 га талбайг хүлээн авлаа. Харин байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна." гэв.

2014 оны 1 дүгээр сараас эхлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийслэл хотын зүгээс барилгын материалын үндсэн түүхий эд болох элс хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржин олборлолтын ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулах чиглэлийг баримталж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 9 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 11 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 11 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 14 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 18 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 18 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20