МАРГААШ “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САРЫН АЯН”-Ы НЭЭЛТ БОЛНО


Манай улс Олон улсын залуучуудын өдөртэй давхцан жил бүрийн 8 дугаар сарын 25-ны өдөр Монголын залуучуудын өдөр болгон олон арга хэмжээ, үйл ажиллагаа явуулдаг. Энэ тэмдэглэлт өдрүүдийг 2014 оноос эхлэн жил бүр "Залуучуудын хөгжлийн сарын аян" хэмээн тэмдэглэх болсон. Энэ аяны хүрээнд залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлэх, залуучуудын бодит оролцоог дэмжих олон арга хэмжээг зохион байгуулдаг.

Харин 2017 онд залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд хамтран тус аяныг Монгол улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ажээ. Аян 8 дугаар сарын 12-ноос 9 дүгээр сарын 30-ны хооронд "Залуучууд=Эерэг Өөрчлөлтийн Хүч" уриан дор зохиогдох юм.

Энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү сарын аяны үндсэн зорилго нь залуучууд, залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурын бүлгүүдийн санаачлага, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах, тэмдэглэх, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачлагаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэхэд оршиж байна.

Энэ хугацаанд уламжлал болгон зохион байгуулдаг Залуучуудын Иргэний нийгмийн (гуравдугаар) чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих "StartUp" өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан ДемоКрэйзи Карнавал, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн "Orange Sessions" үдэшлэг болно. Үүнээс гадна Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих "IVolunteer Do you?" өдөрлөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран явуулна.

Энэ сарын 12-нд "Залуучуудын хөгжлийн сарын аян"-ы нээлтийн арга хэмжээ "Гэрэлт гудамж"-нд болно. Тус арга хэмжээнд зохион байгуулагч байгууллагууд оролцож, сарын аяны хүрээнд хийх ажлууд болон өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулахаас гадна залуусын дуртай уран бүтээлчид эрч хүчтэй, цоглог өнгө аяс бүхий дуу, хөгжим, бүжиг зэрэг уран бүтээлүүдээс хүргэх аж.

Ю.Гэрэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 9 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 11 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 12 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 15 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 18 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 18 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20