МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПОД МАНАЙ УЛСААС 500 ГАРУЙ АЖ АХУЙ НЭГЖ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ОРОЛЦОНО


Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо нь энэ оны 9 дүгээр сарын 26- 30-ны өдрүүдэд Өвөр Монголын Хөх хотод Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана.

Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон хамтран зохион байгуулна. Харин хоёр талын ажлын хэсэг өчигдөр Улаанбаатар хотноо хуралдлаа.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн " 2015 онд зохион байгууллагдсан Монгол-Хятадын экспод манай улсаас 500 гаруй аж ахуй нэгж үйлдвэрлэгчид оролцож, 4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Харин энэ жил Монгол улсаас аль болох олон аж ахуй нэгж оролцуулж, бараа бүтээгдэхүүний нэрийг төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна. Энэ жил 21 аймгийн аж ахуй нэгжийг хамруулна. Цаашид хилийн орчмын худалдааг тогтмол зохион байгуулж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ борлуулалтыг дэмжинэ" гэв.

2017 оны 9 сарын 26-30 өдөр зохион байгуулагдах үзэсгэлэнд 30 орон зочноор оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа гэдгээрээ онцлог юм. Тиймээс Монгол улс дотоодын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг гадны улсад сурталчлах өргөн боломж нээгдэж байна.

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспогийн хүрээнд дээд хэмжээний хурал зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа, хөрш орнуудын соёл спортын арга хэмжээ, гурван талт бүх салбарыг хамарсан хуралдаан болох ажээ.

Ю.Гэрэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 10 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 12 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 12 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 16 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 19 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 19 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20