ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН СПОРТЫН ИХ НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД ДОЛООН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхэлсэн. Тус наадам нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай.

Энэ жилийн дэлхийн цагдаагийн спортын их наадам 17 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Уг наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин оролцож байна. Тамирчид олимпийн болон олимпийн бус спортын 56 төрөлд өрсөлдөх ажээ.

Харин Монгол Улсын шигшээ багийхан энэ наадамд өмнө нь 4 удаа өрсөлдөж байсан. Тэд энэ удаад 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй олимпын наадамд оролцож байгаа.

Наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болсон. Сонгомол, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий олон удаагийн медальт, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Баянмөнх 40-өөс дээш насны 130 кг-ын жинд мөнгө медаль хүртлээ. Мөн "Хүч" спорт хорооны тамирчин, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар 86 кг-д хүрэл медаль хүртсэн.

Мөн Дархан-уул аймгийн цагдаагийн газрын цагдаагийн хошууч Н.Батхишиг /эмэгтэй/ жүдо бөхийн төрөлд Алтан медаль, жиү жицү төрөлд мөнгөн медаль, НХЖХГ-ын ахлах ахлагч Ц.Цэрэннадмид эмэгтэй жүдо бөхийн төрөлд алтан медаль авлаа. Түүнчлэн Хан-уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Г.Жанчивдорж, Хамгаалалтын 3-р газрын ахлах ахлагч Б.Батгал, ХСИС-ийн дэслэгч Б.Батдорж нар тус тус мөнгөн медаль тус тус хүртэж манай баг тамирчид амжилт үзүүлсээр байна. Тэмцээн энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Ю.Гэрэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 7 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 9 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 9 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 13 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 13 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 16 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 16 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20