НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗАРИМ ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА


Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "Авто плазагийн уулзвар"-ын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 22.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 22.00 цагийн хооронд хийгдэж, Их тойруугийн гол гудамж, Академч Н.Содномын гудамж, Худгийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул тус автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулав. Үүнд:

  1. Ч:4 "5 шар - 3,4-р хороолол – Сансарын тойрог",
  2. Ч:5 "Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад",
  3. Ч:17а "Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам",
  4. Ч:17б "Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу",
  5. Ч:25 "Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол",
  6. Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз",
  7. Ч:35 "Монелийн 43-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС- 11-р хороолол",
  8. Ч:41 "Баруун салаа- Их тойруу- Халдвартын эмнэлэг"
  9. Ч:49 "1-рхороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав Худалдааны төв"

Чиглэлүүд 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамжаар дайран өнгөрч Их сургуулийн гудамжаар Их тойруугийн замд орж хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, "Өгөөж чихэр боов" ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 07.00 цагийн хооронд хийгдэж Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул авто замын зорчих хэсгийг хаахаар болсон байна.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

  1. Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр"
  2. Ч:21а "Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол"
  3. Ч:21б "Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал"
  4. Ч:27 "Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот",
  5. Ч:29 "Сэлбэ амралт-МУБИС-Вокзал"
  6. Ч:43 "Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3"
  7. Ч:46 "Улаанчулуут-Их наран-Вокзал"
  8. ХО:4 "Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам" чиглэлүүд Өгөөжийн

уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

Иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 5 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 7 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 7 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 11 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 14 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 14 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20